Маргааш буюу /2023.04.18/-ны өдөр баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга ГАМШГИЙН хэмжээнд хүрэх тул УЦУОШГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УЦУОШГ-аас "Энэ хавар цаг агаарын хувьд тогтворгүй хавар болж байна. Мөн маргааш баруун аймгуудын нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна.
Тодруулбал, Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй салхитай, дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн өмнөд, Ховд аймгийн хойд, Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхины гамшигт үзэгдэл болно.
Мөн Завхан, Архангай, Баян-Өлгий аймгийн хойд, Ховд аймгийн өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл, ажиглагдана. Энэ үеэр салхины хурд 18-24 м/секундыг давах бол гамшигт үзэгдлын үед салхины хурв 24-28 м/секунд, зарим үед 34 м/секунд хүрнэ.
Үүнээс гадна энэ үеэр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхины хурд хуримтлагдан дөрөвдүгээр сарын 19 говийн болон зүүн аймгуудын нутгаар дайран өнгөрөх тул аймаг тус бүр бэлэн байдлыг хангахыг анхааруулж байна" гэлээ.