Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Улс төрийн нэг нам, ААН-ээс жилд нийт 27 сая төгрөгийн хандив авах эрхтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 20 секунд

Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд “Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын" төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэ удаагийн хууль долоон бүлэг 46 зүйлтэйгээр өргөн баригдлаа.

  • Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах томоохон заалтууд орлоо. Улс төрийн намууд ёс зүйтэй зөв хүн нэр дэвшүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэн мөрийн хөтөлбөр гаргахаас авахуулаад тусгаж өгсөн.
  • Хоёрдугаарт, Улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Хөгжийн бодлогоороо өрсөлдөж уралддаг байх хэрэгтэй. Энэ чиглэлийн чиг үүрэгтэй байх учиртай.
  • Гуравдугаарт, Улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй ил болгох асуудал нэн чухал учраас тайлан авдаг, аудит оруулдаг, хандивын хэмжээг ч гэсэн мөн тусгаж өгсөн.
  • Дөрөвдүгээрт, Нийгмийн бүлгүүдийн болон хүйсийн тэгш бус байдлуудыг тусгаж зааж өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт оролцоог нэмэгдүүлж тэгш байдлыг эрхэмлэнэ.
  • Тавдугаарт, Намын дотоод ардчиллыг хангах бэхжүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Улс төрийн намын шинэчилсэн найруулгын хуулийн төслийг өнгөрсөн оноос хойш хэлэлцүүлж эхэлсэн.

Мөн УДШ-д бүртгэлтэй 35 намд санал хүргүүлж, 10 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн.

-Энэ удаагийн "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад" санхүүжилтийг ил тод шилэн болгох заалтууд орсон. Парламентад суудалтай улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн төсвөөс мөнгө олгодог. Зөвхөн парламентад суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог байсан бол одоо суудалгүй намуудад ч гэсэн төрийн санхүүжилт олгож өгөхөөр хуульд тусгасан.

Мөн улс төрийн намууд нийт сонгогчдын хоёр хувийн саналыг авсан тохиолдолд төсвөөс дэмжлэг авахаар тусгасан. 1-2 хүртэлх хувийн санал авсан тохиолдолд мөнгөн бус дэмжлэг авахаар заасан.

Хоёрдугаарт хандивын хэмжээг хязгаарлаж байгаа. Улс төрийн нэг нам ААН-ээс жилд нийт 27 сая төгрөгийн хандив авах эрхтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэсэн үг. Хувь хүнээс зургаа хүртэлх сая төгрөгийн хандив авах хязгаарыг тусгасан.

Мөн улс төрийн намууд нэг данстай тэр нь шилэн байх учиртай. Орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж зорилтот чиглэлд зарцуулсан байх шаардлагыг тусгасан. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж тал дээр анхаарахгүй бол тухайн намын орлогыг хурааж улсын орлого болгохоор заасан. Улс төрийн намуудыг хянах газар нь СЕХ” гэв.

Б.Пүрэвдорж: УИХ-ын даргаа зад шүүмжил гэж байна. Микрофон удирдаж байгаа хүнээ хамаагүй шүүмжилж болдоггүй юм аа
Б.Пүрэвдорж: УИХ-ын даргаа зад шүүмжил гэж байна. Микрофон удирдаж байгаа хүнээ хамаагүй шүүмжилж болдоггүй юм аа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.