Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан мэдээллийн үеэр "Арьс ширний экспортыг 2013 онд тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга зогсоосон" хэмээсэн юм. Тэгвэл үүнд сэтгүүлчид дараах асуултыг асуув. Тодруулбал,

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга арьс, ширний экспортыг гацаасан гэж ойлгох нь зөв үү. Тэгвэл өнөөдрийг хүртэл алдагдсан боломж хэр их хэмжээний мөнгөн дүнгээр тодорхойлогдох вэ. Үүнд тооцоо судалгаа бий юу?

-Арьс, ширний экспортыг хаахдаа үйлдвэрлэлийг хөгжүүлж байна гэж бодсон байх. Гэхдээ яг эсэргээрээ үйлдэл болдог юм байна. Бид ченжүүдтэй уулзаж ярилцаж байсан. Үүнийг хориглосноос хойш арьс, ширний бизнес хийж байсан олон хүмүүс өөр ажил эрхэлсэн.

Тэдний ярьж буйгаар "Хэрэв арьс, ширний экспортыг зогсоогоогүй байсан бол бид тухайн орон нутгуудад арьс, ширний анхан шатны үйлдвэр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх байсан. Гэтэл энэ 10 жилийн хугацаанд энэ бүх боломжийг хаасан" гэсэн.

Одоогоор үүнд хийсэн тооцоо судалгаа байхгүй. Гэхдээ эдийн засгийн хувьд авч үзвэл буруу бодлого байсан.

-Арьс, ширний үйлдвэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эмээлтэд арьс ширний үйлдвэр хийх боломжтой. Яагаад нэг газар үйлдвэр нээнэ гэхэд бусдыг нь хааж боогдуулах шаардлага байхгүй. Эмээлтийн төсөл 10 гаруй жил яригдаж байгаа. Дарханы арьс, ширний цогцолборыг ч тэнд нь барих боломжтой.

Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо 15-д тогтмолжоод байна
 
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц