Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрөгч долоо хоногт тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг олон нийтэд ил болгосон бол өнөөдөр /2023.04.10/ Хөдөө аж ахуйг дэмжих сангаас санхүүжилт авсан зээлдэгч нарын мэдээллийг нээлттэйгээр танилцууллаа.
Нээлттэй мэдээллийн сангаас харахад, төлөгдөөгүй зээлийн жагсаалтад УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Монгол мах экспо" ХХК 7.5 сая төгрөгийн зээл багтжээ.
Эргэн сануулахад, "Монгол мах экспо" ХХК 2017 онд нь Хөгжлийн банкаас монгол мах боловсруулах төв байгуулах төслийг хүрээнд 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэвч эл зээлд Хөгжлийн банкны сонсголд оролцсон шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан юм.