
Казахстаны Алматы хотод жүдо бөхийн Залуучуудын Азийн нээлттэй цомын тэмцээн болж буй. Хоёр дахь өдөр дунд болон хүнд жингийн барилдаанууд болсон бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр охидын -57кг-ын жинд "Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын харьяат Ц.Эрдэнэцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр жижиг жингийн барилдаанууд болж, охидын -52кг-ын жинд "Гүрү дожо" клубийн тамирчин М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.