Иордан голын эзлэгдсэн Баруун эрэгт буудалцаан болж, эгч дүү хоёр амиа алджээ. Тэднийг Майя, Рина Ди гэдэг байсан бөгөөд тэд өнгөрсөн баасан гарагт Иорданы хөндийн хойд хэсэгт орших Хамра уулзварын ойролцоо Тибериа руу явж байхдаа амиа алдсан байна.
Уг мэдээг сонссон эцэг нь "хар дарсан зүүд" гэж тодорхойлсон бөгөөд охидоо "Гайхалтай хөөрхөн" хэмээгээд нас барснаас хойш унтаж чадахгүй байгаа гэжээ. Харин охидын ээж уг мэдээг сонсож шоконд орж, биеийн байдал нь хүнд эмнэлэгт байгаа аж.
Амиа алдсан Майя 20 настай бөгөөд ахлах сургуульд сайн дураараа үндэсний албанд ажиллаж байсан бол дүү Рина 15 настай байжээ. Хэрэг болох үед аав нь тусдаа урд талд нь машинтайгаа явж байсан аж. Харин охид нь араас нь машинтайгаа явж байхад нь зэвсэгт этгээдүүд буудсан байна. Эгч дүүсийг оршуулах ёслол өнөөдөр болно.