Сүүлийн үед 83/17 хэмээх тоогоор ямар нэг утга агуулгыг илэрхийлэх нөлөөллийн ажил явах болсон. Иргэд ч үүнд таамаг дэвшүүлж, өөрсдийн үзэд бодлоо хуваалцаж буй. Тэгвэл энэхүү нөлөөллийн ажлыг зохион байгуулж буй иргэд мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн зүгээс мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "83/17 хэмээх тоогоор тэнцвэртэй бус, тэгш бус харьцааг илэрхийлж байна хэмээн иргэд таамаг дэвшүүлсэн. Мэдээж энэ нь манай улсын шийдвэр гаргах түвшний хүмүүс буюу УИХ-ын гишүүдийн хүйсийн харьцааг илэрхийлсэн тоо юм. Өнөөдөр УИХ-д байгаа гишүүдийн 17 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн 83 нь эрэгтэй гишүүд байгаа.
Тиймээс үүнд иргэд та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эзлэх хүйсийн харьцаа 51 хувь ч шийдвэр гаргах түвшний хүмүүс дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа учир үүнийг олон нийтийн анхаарлын төвд гаргах гэж энэхүү нөлөөллийн ажлыг эхлүүлсэн юм" гэв.