Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл 15 цагаас хуралдаж ХНХ-ын сайдын ТОМИЛГООГ хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 15 цагаас хуралдахаар товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх юм байна. Хуулийн дагуу УИХ-д танилцуулснаас хойш 14 хоногийн дотор орон гарсан сайдын албан тушаал дээр дараагийн хүнийг нь томилох учиртай.

Тэгвэл одоогийн байдлаар хэнийг томилох нь тодорхойгүй байгаа ч Н.Энхбаярын талаас хүн томилох бололтой. Хэрвээ Н.Энхбаярын талаас хүн томилбол УИХ-ын гишүүн Э.Батшугар, эсвэл дэд сайд асан Б.Тулга нарын нэгийг томилох. Эмэгтэй гишүүдээс дараагийн сайдыг тавих бол М.Оюунчимэгийн нэр ч бас давхар яригдаж буй аж. Мөн 13 цагаас бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөндөө эмэгтэй гишүүдтэй уулзана гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.

Г.Лхагвадорж

Г.Энхбилэг: Эмнэлгийнхэн шат бүртээ буруу оношлосноос болж, өнөөдөр гурван настай охиныхоо нас барсан гэрчилгээтэй л үлдлээ
Г.Энхбилэг: Эмнэлгийнхэн шат бүртээ буруу оношлосноос болж, өнөөдөр гурван настай охиныхоо нас барсан гэрчилгээтэй л үлдлээ
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.