Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хамт архидан согтуурч нэгийгээ хутгалж зугтсан хэргийг шалгаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоот хаяганд хамт архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэх мэдээлэл ирснийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, 29 настай, эмэгтэй М-ийг хамт архидан согтуурсан 37 настай, эрэгтэй Ц нь зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

Мөн энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 20 минутад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийг шалгахад 37 настай, эрэгтэй Б-г 45 настай эрэгтэй Э нь архидан согтуурсан үедээ нуруун тус газарт нь хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

М.Тулгат: 5Ш ажиллагаа биш 5ШОРОН ажиллагаа явагдаж байна
М.Тулгат: 5Ш ажиллагаа биш 5ШОРОН ажиллагаа явагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц