Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 04:20 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргажээ.