НЦУГ-аас жил бүрийн дөрөвдүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор "Нохойт эргүүл" үүрэг гүйцэтгэдэг билээ. Албаны эрэлч нохойтой алба хаагчид томоохон зах, худалдааны төв, олон нийтийн хөдөлгөөн ихтэй газар, гэр хороолол орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм. Сонирхуулахад цагдаа, дотоодын цэргийн албаны эрэлч нохдын хувьд 6 сараас 6 жил хүртэл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд НОХОЙТ ЭРГҮҮЛ үүрэг гүйцэтгэж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.