Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өчигдөр Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгосон юм. Тэгвэл ил болсон дата мэдээллээс харахад, Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн аманд нийт 725 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
-Б.Хурцын эхнэрийн Сарнайх ХХК Богдхан уулын дархан цаазат газарт 1.297 га газар эзэмшдэг-
Дээрх мэдээлэлд дурдсанчлан Сарнайх ХХК нь 1.297 га газар эзэмшдэг аж. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 25-нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны 12 дугаар сарын 31-нд дуусахаар тусгажээ.
-OPENDATA: Сарнайх ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа өөрөө ажилладаг-