Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эсрэг талдаа явж байгаа машин руу зориуд шавхай цацсан жолоочид арга хэмжээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн иргэн цахим хуудастаа "Нисэх, Яармаг чиглэлийн замд том оврын машинаар хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч бусад машин руу санаатайгаар замын шаврыг санаатай цацруулж байна" хэмээн бичлэг нийтэлсэн.

Түүний эл үйлдэлд иргэд ихээхэн эгдүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан. Тэгвэл тухайн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс ТЦА-наас жолоочид арга хэмжээ авчээ.

Мөн жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг ТЦА-наас зөвлөлөө.

МҮИС Зайсангийн аманд 23.25 га газрыг эзэмшиж байна
МҮИС Зайсангийн аманд 23.25 га газрыг эзэмшиж байна
 
ТББХ-ны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа
ТББХ-ны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.