Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн 3x3 тэмцээний Азийн аварга боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Сингапурт зохион байгуулагдаж буй FIBA 3x3 Asia Cup 2023 оны зургаа дахь удаагийн тэмцээний Финалын шатанд Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аврагын анхны алтан медалийг хүртлээ.

Тодруулбал, таван өдрийн турш үргэлжилсэн Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр үдээс өмнө Казахстаны шигшээ багтай тоглож өрсөлдөгчөө 21:11-ээр илүүрхэн хожсоноор хагас шигшээд шалгарсан юм.

Харин яг одоо Австрали Улсын шигшээ багтай тоглож 21:18-ын харьцаатайгаар тэмцээнийг өндөрлөж Монгол Улсад анхны Азийн аврагын алтан медалийг ийнхүү авчирч Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Улаанбаатарт -6 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -6 хэм хүйтэн, цас орохгүй
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.