Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Ц.Цогтбаатар Антальягийн “Их Дуулга“ тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Антальягийн "Их Дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд манай улсаас 6 тамирчин хүч үзснээс Ташкентийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр үдээс өмнө Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг тус тус ялсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

Өнгөрсөн жил Ташкентэд дэлхийн аварга болсноос хойших анхны медалиа ийнхүү зүүлээ.

Дашрамд сануулахад, Антальягийн мөнгөн медаль түүний "Их Дуулга"-ын замналын 13 дахь медаль бөгөөд өмнө нь 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байсан юм.

ЦУОШГ: Дорнод, Булган аймгийн нутгаар цасан шуургатай байна
ЦУОШГ: Дорнод, Булган аймгийн нутгаар цасан шуургатай байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.