Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БӨХИЙН ӨРГӨӨ: Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг хүргэж байна.

4-р сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд болно.

04-р сарын 07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

04-р сарын 08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

04-р сарын 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,

04-р сарын 15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

04-р сарын22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

04-р сарын 23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,

04-р сарын 29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

04-р сарын 30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох хуваарьтай байна.

Идрийн голд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ
Идрийн голд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ
 
Улаанбаатарт маргааш хур тунадас орохгүй
Улаанбаатарт маргааш хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.