ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны 9 сард Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Meta компаниас хамтарч ажиллахаа илэрхийлсэн тухай мэдээллийг өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байдаг билээ.
Гэвч удалгүй "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах талаар огт яриагүй бөгөөд ХЗДХ-ийн сайдыг худал ярьж байна хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл дээрх шалтгааны улмаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Жорж Ченыг ажлаас нь халж өгөх тухай албан бичгийг Мета компани руу явуулахаа мэдэгдсэн билээ.
Харин өнөөдөр Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен өөрийн цахим хуудастаа ажлаа өгсөн тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр энэ тухай бичихдээ" “Мета компанид долоон жил ажиллахдаа Төв Азийн асуудал хариуцсан захирал хүртэл дэвшсэн. Хамгийн анх Мета компанийн Хонг Конг дахь салбарт олон нийттэй харилцах албан тушаалд ажиллаж байсан. Мета компанийн хамт олондоо амжилт хүсье" гэжээ.
Дашрамд сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг хүлээж авснаар хуулийн төсөл хэрэгжих боломжгүй болсон байдаг.