Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан.
Улмаар уг ажлыг түр зогсоогоод буй. Тэгвэл энэ талаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Энэ сарын 28-наас хоёр байршил, гурван уулзварт авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийсэн. Гэвч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан тул өөрчлөлт хийхээр болсон. Ирэх долоо хоногт туршилтын үр дүнг танилцуулна" гэв.
Мөн Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг 21 хоног туршиж, тооцооллоо бататгах байжээ. Гэвч иргэдийн эсэргүүцлээс үүдэж, өнөөдөр 22.00 цагаас туршилтаа түр зогсоож байгаа аж.