Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутан цэрэг“ хөтөлбөрт орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Засгийн газрын гуравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар "Оюутан цэрэг" хөтөлбөрийг 1500 болж нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2014 оноос хойш хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь Засгийн газрын төсөв санхүүгийн асуудалтай холбоотойгоор төдийлөн олон цэргийг хамруулж чадахгүй байсан. Мөн оюутан цэргүүдийн, салбар яамнуудын хүсэлтийг хүлээн авсны үүднээс энэхүү шийдвэр гарсан юм. Энэ талаар Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийлээ.

БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн заасан. Тиймээс жил бүр хамрагдах оюутан, суралцагчийн тоог 500-гаар нэмэгдүүлэхээр тусгасан боловч 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан. 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулан суралцуулж бэлтгэсэн. Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад I дамжааны 8247 эрэгтэй оюутан суралцаж байгаа. Үүний 4887 оюутан нь сурлагын голч нь 2,8 ба түүнээс дээш голчтой, оюутан цэргээр хамрагдах боломжтой гэсэн дүн мэдээ гарсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залуустай гуравдугаар сарын 23-ны өдөр хийсэн уулзалтад оюутнуудаас нэлээдгүй санал гаргасны нэг нь "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх талаар байсан. Энэхүү уулзалтын үр дүнд МУ-ын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болсны нэг нь “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн тоог энэ жил 1500-д хүргэх юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулан, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран гуравдугаар сарын 06-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан.

Нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яамнаас төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Оюутан залуус та бүхнийг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.

Түүнчлэн Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шийдвэр гаргаж, сүүлийн хэдэн жил хамрагдаж чадаагүй орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг мөн “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.

Д.Дөлгөөн

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлээ
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.