Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээн зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээнийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас зохион байгуулах гэж байна. Тэмцээнээс шалгарсан шилдэг төслийг Улаанбаатар инновацын төвийн хурдасгуур хөтөлбөрт нэг жил хүртэлх хугацаанд хамруулах бөгөөд гарааны компани, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч залуус оролцох боломжтой. Уралдааны,

  • I шат-Төслийн материал хүлээж авах /2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 06/

Төслийн материалыг онлайн формоор, бизнес моделийг PPT форматаар хүлээн авна.

  • II шат-Шилдэг төслүүдийг шалгаруулах /2023 оны дөрөвдүгээр сарын 07/

Тэмцээний эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан багуудад мэдээлэл хүргэнэ.

  • III шат-Эцсийн шатны шалгаруулалт /2023 оны дөрөвдүгээр сарын 10/

Эцсийн шатны шалгаруулалтыг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах бөгөөд тэнцсэн багууд төслөө таван минутад багтаан танилцуулж, шүүгчдийн асуултад хариулна.

Оролцогчдод дараах шаардлага тавихдах аж. Үүнд,

  • Бизнес модельтой байх
  • Инновацлаг байх
  • Хэрэгжих боломжтой байх
  • Хотын асуудлыг шийдвэрлэх

Оролцогчид https://bit.ly/3KdzlNB холбоосоор бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99380440, 94086093 утсаар авах боломжтой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 110 үйлчилгээг цахимжуулжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 110 үйлчилгээг цахимжуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.