Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны төв байранд Лионел Мессигийн биеийнх нь бодит хэмжээгээр бүтээсэн хөшөөний нээлт болов. Энэхүү хөшөөг цаашид тус холбооны музейд Пеле, Диего Марадона нарын хөшөөний хажуугаар зэрэгцүүлэн байрлуулах юм. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос ДАШТ-д түрүүлсэн Аргентиний шигшээ багийнханд хүндэтгэл үзүүлэх үеэр уг үйл ажиллагаа болсон аж.
Месси хөшөөний нээлтэд оролцохдоо ДАШТ-д түрүүлсэн нь түүний хувьд ямар их утга учиртай ялалт болохыг батлан өгүүлсэн байна. Лионел Месси дөрвөн өдрийн өмнө карьерийнхаа 800 дахь гоолоо Панамын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтод оруулаад байгаа билээ.
Э.Ариунтуяа