Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Израил улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 3 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран хамаарч буй Израил улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирит Бен Абба Витле, Худалдааны атташе Йоав Хайми болон Израил улсын Өргөмжит Консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа.

Ковид-19 цар тахлын улмаас хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагаа удааширсныг талууд хүлээн зөвшөөрч, Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөв байдал, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Израилын талд өгөв.

Израил улсын хөдөө аж ахуйн салбарын инновац, дэвшилтэт техник технологи, мэдлэг туршлагыг өндрөөр үнэлэн талууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээж ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ онд Израил улсын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах;
  • Израил Улсын Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах;
  • 2023 оноос Израил улсаас салбарын экспертүүдийг ирүүлэн туршлага солилцох, сургалт зохион байгуулах, тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдлийг олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллах;
  • Эрс тэс уур амьсгал, цөлөрхөг, хагас цөлөрхөг газар нутагтай гэдгээрээ хоёр улс ижил төстэй сорилтуудтай тулгардаг. Ялангуяа, цаг уурын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг агро ойн зурвас байгуулах, жимс, жимсгэнийн мод тарих, газар тариалангийн талбайн дундуур ойн зурвасыг бий болгох, усалгаатай газар тариалан, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, сэргээх чиглэлээр Израил улсаас туршлага судлах, инновац, техник технологид тулгуурлан хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох;
  • Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотойгоор хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн, цэцэг тарьж, ургуулах, усалгааны системийн оновчтой системийг нэвтрүүлэх, 4 улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Израилын зүгээс нягт хамтарч ажиллах;
  • Израил улс олон төрлийн инновацын төвүүдтэй. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацын төв, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг Монголын талд хүлээлгэн өгч, яамтай хамтран ажилладаг мэргэжлийн холбоодыг оролцуулан хамтын ажиллагааг бий болгох; (Ялангуяа, Израил улс нь хөдөө аж ахуйн экосистемийг цөлөрхөг, үржил шим муутай газар нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай бий болгож чадсан арвин туршлагад үндэслэн туршлага солилцох нь чухал ач холбогдолтой.)
  • 2023 оны 10 дугаар сард Израил улсад болох “Агритек” олон улсын үзэсгэлэнд Монголын талаас ажлын хэсэг гарган оролцуулах, Израил улсын тодорхой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжтойг онцлон, анхаарч ажиллахыг санал болгов.

Прокуророос УИХ-ын дарга асан З.Энхболдод яллагдагчаар татах тогтоолоо ТАНИЛЦУУЛААГҮЙ байжээ
Прокуророос УИХ-ын дарга асан З.Энхболдод яллагдагчаар татах тогтоолоо ТАНИЛЦУУЛААГҮЙ байжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.