Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: БНСУ руу зорчих визийг албан ёсны 10 байгууллагаар дамжуулж мэдүүлэхийг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн байна.

Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч "Виз найдвартай гаргана" гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байна. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй "аман гэрээ" хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгдсээр байна.

Солонгос Улс руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтойг ЦЕГ-аас анхааруулж байна. Тус 10 байгууллагыг танилцуулж байна.

A. Passport Express International

  • Байршил: Хан-Уул дүүрэг 1-р хороо, DHL байр 3-р давхар
  • Утасны дугаар : (976)7777-0152
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

  • Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Мөнх Даатал, 3-р давхар
  • Утасны дугаар : (976) 7012-4909
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

C. Hang-Mong Law

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот
  • Утасны дугаар : (976) 9800-3005,3007
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

D. Chinggis Global

  • Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
  • Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

E. Mongol Namshin

  • Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
  • Утасны дугаар : (976) 7014-3332
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

F. GH&F

  • Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
  • Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

G. Mongol News

  • Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
  • Утасны дугаар : (976)11-31-8988
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

H. TECKM

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
  • Утасны дугаар : (976)7015-8288
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

I. Bambai Security Service(‘18.7.27~)

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
  • Утасны дугаар : 7000-9696, 7000-4949
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

J. Dido(‘18.7.27~)

  • Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар
  • Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
  • Утасны дугаар : 7766-8888
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30
  • Вэб хуудас : www.visaforkorea.mn

Ц.Цэрэнпунцаг: Хуулийнхний ажлыг хялбарчлах гээд гишүүдийн халдашгүй эрхийг түдгэлзүүлж болохгүй байх
Ц.Цэрэнпунцаг: Хуулийнхний ажлыг хялбарчлах гээд гишүүдийн халдашгүй эрхийг түдгэлзүүлж болохгүй байх
 
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.