Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэк Ма эх орондоо буцаж иржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 15 секунд

Alibaba Group”-ийг үүсгэн байгуулагч Жэк Ма жил гаруйн хугацаанд хилийн чанадад байсныхаа дараа Хятадад эргэн ирсэн талаар “South China Morning Post” сонинд эх сурвалжуудаас эш татан бичжээ.

Тус хэвлэлд бичсэнээр, Жэк Ма “Alibaba” компанийнх нь төв байр байрладаг Ханжоу хотод (зүүн нутгийн Жэжян муж) байгуулсан сургуульдаа зочилжээ. Тэрбээр сургуулийн багш, сурагчидтай уулзахдаа сургалтын хөтөлбөр, хиймэл оюун ухаан бүхий чатботууд зэрэг шинэлэг технологийн талаар ярилцсан байна.

Жэк Ма 2013 онд “Alibaba”-гийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, 2019 онд ТУЗ-ийн даргын суудлаас буусан юм. Үүний дараа тэрбээр янз бүрийн улс орнуудаар аялж эхэлжээ.

2020 оны 10 дугаар сард Жэк Ма Хятадын санхүүгийн тогтолцоог шүүмжилж, шинэчлэл хийхийг уриалсан бөгөөд мөн оны 11 дүгээр сард “Alibaba”-гийн санхүүгийн технологийн “Ant Group” компанийн хувьцааг Шанхай, Хонконгийн биржид байршуулах ёстой байв. Гэвч Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" компанийн хувьцаа гаргах үйл явцыг гэнэт түр зогсоосон юм. Эдгээр үйл явдлын дараа Жэк Ма мэдээллийн талбараас алга болж, олны өмнө ховорхон гарах болсон билээ.

2021 оны 10 дугаар сард Хятадын эрх баригчид “Alibaba” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний торгууль болсон. Хятадын монополийн эсрэг зохицуулагч байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, “Alibaba” хэрэглэгчдийг "сонголт хийх эрхгүйгээр" үйлчилгээгээ ашиглахаас аргагүйд хүргэсэн бодлого баримталж байсан нь "Хятадын цахим худалдааны зах зээлийн өрсөлдөөний орчинд сөргөөр нөлөөлжээ".

Удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд хамтарч, Хятад компанийн данснаас 10 сая төгрөг шилжүүлж авчээ
Удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд хамтарч, Хятад компанийн данснаас 10 сая төгрөг шилжүүлж авчээ
 
Дархан хотоо төлөөлсөн “ДАРХАН“ баг олон жилийн дараа “Алтан цом” өргөлөө
Дархан хотоо төлөөлсөн “ДАРХАН“ баг олон жилийн дараа “Алтан цом” өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.