Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал“ хэлэлцүүлэг болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 28 секунд

Өнөөдөр болох онцлох үйл явдлын мэдээг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. /“Жанжин Д.Сүхбаатар” танхимд/

10:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: Гаалийн байгууллагаас иргэд ААН-үүдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг”-ийг зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын 1 дахарт мэдээлэл өгнө. Утас: 99145985. 9910650 /ГЕГ-ын 1 дахарт/

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно. /Jade танхимд/

11:00 цагт: Нээлттэй нийгэм форумоос "Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, таслүүдийн санхүүгийн ил тод байдал" судалгааны тайлан танилцуулах уулзалтыг зохион байгуулна. Утас: 76113207

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” арга хэмжээ болно. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн гол ололт амжилт, үр дүн, шийдэл, аймаг, дүүргийн сайн туршлагатай танилцаж, хамтран ажиллах, үйл ажиллагааг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх боломж, хамтын ажиллагаа, дараагийн алхмын талаар хэлэлцэнэ.

ВИСТА ОФФИС

11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас"Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийхээс гадна Banking and Finance Academy-ийн хийсэн "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа"-г танилцуулна. Утас: 11323581, 91118608. /Энхтайвны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

14:20 цагт: "Lady entreprenuer 2023" арга хэмжээ болно. Арга хэмжээний үеэр Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.

ТАНИЛЦ: УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
ТАНИЛЦ: УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.