Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
·“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн, хаалттай/ ·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
·Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох ·Байнгын хорооны 2022.04.12-ны өдөр 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
·Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан/ ·Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох /хаалттай/ |
14.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
·“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |