Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнд ачаа ихээр тээвэрлэдэг ААН-үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаар боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 9 секунд

Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2020 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг байна. Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус, олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм.

Тухайлбал БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тн, Европын холбооны улсууд 44 тн гэсэн стандартыг тус тус баримталдаг. Гэтэл тээвэрлэгч жолооч нарын дунд хавар намрын улиралд газар гэсэж хөлдөх үед стандартаа баримтлаад бусад үед жин, даац хэтрүүлэх буруу хандлага байсаар байна. Үүнээс үүдэж зам эвдрэх, аваар осол гарах, цаашлаад эрдэнэт хүний амь нас хохирох зэргээр асуудал тасрахгүй байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв холбогдох албан тушаалтан дараах тайлбар, мэдээлэл өглөө.

Өвөл газар хөлдүү үед зам хөшүүн чанартай болж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж зам дээр хагарал, овойлт үүсдэг байна. Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтанд орж дээгүүр нь хүнд даацын тээврийн хэрэгсэл явснаар хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсдэг бөгөөд хавар хөрсний гажилтанд орж дээгүүр нь хүнд даацын тээврийн хэрэгсэл явснаар хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн шалтгаан болдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Үүний хүрээнд:

Нэгдүгээрт. Хүнд ачаа ихээр тээвэрлэдэг уул уурхай, барилга, газар тариалан зэрэг аж ахуй нэгждүүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих,

Хоёрдугаарт. Даацын хяналтыг цахимжуулахаар ЗТХТ тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

1. Тогтмол хяналт тавина

2. Бүрэн цахимжуулна

Энэ үйл ажиллагаа Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагуудад хэрэгжээд байна. Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, “Зам, тээврийн хөгжлийн төв”, “Тээврийн Цагдаагийн Алба”, “Автотээврийн Үндэсний Төв”-ний хамтарсан ажлын хэсэг тухайн чиглэлүүдэд нүүрс тээврийн даацын байдалд шалгалтын ажиллагаа явуулж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна. Уурхайн нүүрсний тээвэр болон авто замын даацыг хэтрүүлж авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоож захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч цаашид даацын хяналтыг тогтмолжуулах хамтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба хамтдаа замаа хамгаалах чиглэлээр байнга мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.

Цаашид ийм төрлийн зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна даац хэтрүүлсэн аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг онцоллоо. Мөн дээрх стандарт шаардлагыг баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг барагдуулах механизм үйлчилж эхэлнэ.

Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд улсын чанартай автозамаар том оврын ачааны автомашинаар тээвэрлэлт хийхдээ дараах зөрчил дутагдлыг нийтлэг гаргаж байна.

Үүнд:

• Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус;

• Улсын дугаар бүдгэрсэн, арилсан, гээгдүүлсэн;

• Оврын хэмжээг илтгэсэн хажуу болон арын хэсэгт туузан наалт байрлуулаагүй;

• Ачаа тээвэр зориулалтын бүтээлэггүй;

• Эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Иймд дээрх дутагдлыг гаргахгүй хөдөлгөөний болон тээвэрлэлтийн стандартаа мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.

Цаашдаа даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ачаа ачсан эхлэлийн цэг рүү буцааж хэвийн хэмжээд ачилт хийлгэн хөдөлгөөнд оролцуулах ба зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авна.

Иймд жолооч тээвэрчид ачааны эхлэлийн цэгээс жин даацаа тохируулах шаардлагатай болохыг анхаарууллаа.

Хийн гар буу, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Лексус-570” маркийн машиныг дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ
Хийн гар буу, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Лексус-570” маркийн машиныг дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.