Ванкуверын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны хамт олон дахин олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
Тодруулбал, Тус киноны гол дүр болох Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарахмандын Тэнүүн-Эрдэнэ Швейцар улсын FIFF, Festival International du Film de Fribourg Фрибургийн Олон Улсын кино наадмаас "Special mention-Best Actor” "Шилдэг дүрийн шагнал"-ыг хүртсэн байна.