АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан гэх мэдээлэл байгаа билээ. Тэгвэл эл асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хэлэлцэх талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.