Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалт хийхээр төлөвлөснийг иргэд эсэргүүцэн жагсаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцгойлон анхаарч ажиллана гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тодруулбал, "Нарны хороолол болон Алтай хотхоны нийт оршин суугчид болох 20 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа уг асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа дахин илэрхийлье. Хоёр хотхоны оршин суугчид шийдвэрийг цуцлах санал гарган гарын үсэг зурж эхэллээ. Миний бие иргэдийн гарын үсэг, өргөдөл хүсэлтэд үндэслэн Түгжрэлийн сайд, Хотын дарга, ЗХУТ-д хүсэлт илгээх болно" гэжээ.