Зодуулсан гурван настай хүүгийн төрсөн эцэг М.Цогтбаатар олон нийтэд хүүгийн биеийн байдлын талаар мэдээлэл өгч хандив гуйсан. Тодруулбал БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлага үүсэж 120-150 сая төгрөгийн тусламжийг ард түмнээсээ хүсээд байгаа билээ.
Одоогоор хүүхдийн эмчилгээний зардал бүрдэж буй эсэх талаар хүүгийн аавын нагац ах Д.Одгэрэлээс тодрууллаа. Тэрбээр, “Эмчилгээний зардалд одоогоор 61 сая төгрөг цуглараад байна. Мөн дөрөвдүгээр сарын 09-нд UB palace-д хандивын тоглолт болно. Бид энэ дөрөвдөх өдөр БНТУ-руу ниснэ” гэсэн тайлбарыг өгөв. Харин хүүгийн биеийн байдал бүрэн гүйцэт ухаан ороогүй, аппаратаасаа салсан байдалтай байгаа аж.
Сануулахад, энэ сарын 8-ны өдөр гурван настай хүү ГССҮТ-д зодуулсан байдалтай ирсэн байдаг. Хүүг ээжийнх нь хамтран амьдрагч Э энэ сарын 6-ны өдөр зодож, хоёр хоног гэртээ нуусан байдаг. Улмаар энэ сарын 8-нд эмнэлэгт хүргэж, улмаар хүүг зодсон Э-г цагдан хориод байгаа юм.