Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдөр гэртээ хийж идэх хоолны жорууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 28 секунд

Амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх үедээ хайртай хүмүүстэйгээ хамтран хийж идэх амтат хоолны жоруудыг хүргэж байна.

Сам хорхойтой тако

Орц: Эрдэнэ шишийн гамбир – хоёр ширхэг

  • Лайм жимс – хоёр ширхэг
  • Цөцгий – нэг стакан
  • Ягаан байцаа – хоёр стакан
  • Давс ½ ц.х
  • Оливийн тос – 1,5 х.х
  • Нунтаг чили – 1,5 ц.х
  • Чимх перец Сам хорхой – 700
  • Халапеньо перец –
  • Сармис – хоёр хумс
  • Улаан лооль – нэг ширхэг
  • Авокадо – нэг ширхэг
  • Давс – ¾ ц.х
  • Лаймын шүүс – нэг х.х
  • Кинза – ¼ стакан

Хийх арга: Халапеньо перецээ үрээс нь салгана. Блендерт хийгээд дээрээс нь сармис, сонгино нэмж жижиглэнэ. Улаан лоолио дөрвөлжин байдлаар жижиглэн хэрчээд блендэрт байгаа холимог дээр нэмж жижиглэнэ. Авокадог арилгаад дөрвөлжин хэрчээд мөн л блендерт хийж бутална. Лаймын шүүс, давс, кинзагаар амтална. Сам хорхойг давс, нунтаг улаан чинжүү, оливийн тостой холиод халаасан хайруулын тавганд хийж 1-2 минут эргүүлэн шарна. Гамбираа богино долгионы зууханд халаагаад нэг гамбираа нэг хоолны халбага зөөхий, хэрчсэн байцаа, сальсу болон сам хорхойгоор дүүргэнэ.

Амтат төмс

Орц:
• Төмс- 900 гр
• Цагаан цуу- нэг аяга
• Давс- нэг халбага
• Масло- хоёр халбага
• Хар перец- нэг чимх
• Сармис- хоёр хумс

Хийх арга: Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Саримсаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болоорой.

Potato chips

ОРЦ: Төмс – гурван ширхэг
Амтлагч эсвэл хатаасан ногоо

БЭЛТГЭХ АРГА: Хэрэв залуухан төмс бол хальслахгүйгээр сайтар үрж цэвэрлээрэй. Төмсөө аль болох нимгэн зүсээрэй. Ногоо арилгагчаар зүсвэл илүү амар байх болно. Пиргаментан дээр нэг үе болгон тарааж тавиарай. Дээрээс нь давс, амтлагч нэмээд хатаасан эсвэл жижиглэсэн ногоо цацаж өгөөрэй. Чипсээ шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд маш өндөр температурт таван минут болгоорой.

Шоколадтай бялуу

ОРЦ:Шилэн аягаар нэг бүтэн болон дөрөвний гурваар гурил

  • Нэг аяга халуун ус
  • Нэг аяга сүү
  • Хоёр шилэн аяга элсэн чихэр
  • Хоёр том өндөг (бор байвал илүү сайн)
  • нэг цайны халбага давс
  • Хагас шилэн аяга ургамлын тос
  • Шилэн аяганы дөрөвний гурваар хуурай какао
  • 1,5 цайны халбага хүнсний сода
  • 1,5 цайны халбага хөөлгөгч /baking powder/
  • хоёр цайны халбага ванилийн сахар

Гар дор хэрэглэх зүйлс:Том сав
Бялууны хэв эсвэл
Хутгуур
Хийх арга: Юуны өмнө зуухаа 170 хэмд халаана. Гурил, элсэн чихэр, хүнсний сода, давс, хөөлгөгч зэрэг хуурай орцоо нэгэн жигд болтол хольж хутгана. Дээр нь өндөг, сүү, ургамлын тос, ванилийн сахар зэргийг нэмж хутгана. Зуурмаг дээрээ халуун усаа нэмж хутгана. Ингээд тосолсон хэв дээрээ (эсвэл калькин цаас дэвсэж, хажуу ханыг бүрхэх) зуурмагаа хийгээд урьдчилж халаасан зуухандаа 30-35 минут жигнэнэ. Гаргахдаа шүдний чигчлүүрээр бүрэн болсон эсэхийг шалгаарай. (Хэрэв чигчлүүрт гурил наалдан гарч ирж байвал болоогүй гэсэн үг юм) Харин аяган бялууны хивэнд хийх тохиолдолд 20-25 минут жигнэнэ.

Улаан лоольтой зутан шөл

Орц: Өөрийн шүүсэнд дарсан улаан лооль – 900 г

  • Жижиглэж хэрчсэн сонгино – ¼ стакан
  • Сармис -хоёр хумс
  • Базилик – 12 навч
  • Давс – 1 ц.х
  • Перец – ½ цх
  • Цөцгий – ½ стакан

Бэлдэх арга: Блендерт улаан лооль, сонгино, саримс, базилик, давс, перецээ хийгээд нэг зуурмаг болтол нь холино. Хоолны саванд хийгээд дээрээс нь цөцгийгөө нэмж 5 минут зөөлөн галаар буцалгана. Зутан шөлийг бүлээнээр нь иднэ.

Шаржигнуур яргай загас

Орц: Паприка – нэг х.х + 1 ц.х

  • Нунтаг сармис – нэг ц.х
  • Орегано – нэг ц.х
  • Давс – 1 ц.х
  • Кайен перец – 3/4 ц.х
  • Чидун жимсний тос – хоёр х.х
  • Яргай загас – дөрвөн хэрчим
  • Нимбэг – нэг ширхэг

Бэлдэх арга: Саримс, давс, паприка, орегано болон кайен перецийг холино. Амтлагчуудаар загасаа үрж амтална. Хайруулын тавгаа халаагаад загасны махаа тал тус бүрээр нь гурван минут шарж шаржигнуур болгоно. Дахин 5-7 минут шарах хэрэгтэй. Зүсэм нимбэгтэй иднэ.

Ё.Басхүү Тбилисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Ё.Басхүү Тбилисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.