Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар “The Brain” шоуны ялагч боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Хятадын Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт өчигдөр оролцож, тус улсын тамирчдыг 5:6 харьцаатайгаар ялжээ. Тэдний өрсөлдөгчдийн тухайд “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон өнгөрсөн оны Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нар байсан билээ. Тамирчид хүний алганы хээ тогтоох даалгавар хийж гүйцэтгэсэн байна. Хятадын тамирчин тэмцээний сүүлийн мөчид тоон дээр алдаа гаргаснаар охид бүтэн оноогоо авч, ялалт байгууллаа.

"The Brain" шоунд дэлхийн шилдэг тамирчид оролцож, оюуны чадвар сорьсон хүндхэн даалгавруудыг богино хугацаанд хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм.

Өнөөдөр хоёр хэмийн дулаан
Өнөөдөр хоёр хэмийн дулаан
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц