БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон.
Үүний дагуу УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцаж, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тодруулбал, "Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр" гэжээ.
Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) March 23, 2023
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй.
Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч… https://t.co/x8HKZ8O9sZ