Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ташрамд дурдахад, Ц.Хуланг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг нэгдүгээр сарын 20-нд шүүхээс гаргаж байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт эл шийдвэрийг дахин нэг сараар сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг.