Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхий прокурорыг гадаад томилолтоос ирсний дараа АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ ХҮРГҮҮЛНЭ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Прокуророос дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал одоо хэр нь АТГ-аас ирээгүй хэмээн мэдээлж байгаа юм.

Энэ асуудлаар АТГ-аас тодруулахад "Саналыг заавал Ерөнхий прокурорт танилцуулах ёстой бөгөөд одоогоор Улсын Ерөнхий прокурор гадаад улсад томилолттой явж байгаа учраас ирснийх нь дараа саналыг албан ёсоор хүргүүлнэ" хэмээн мэдээллээ.

Дашрамд сануулахад, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд эхний байдлаар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаад байгаа юм.

Тодруулбал,

  1. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  2. Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  3. Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.

ТОДРУУЛГА: 11000 тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар ТОГТООГДООГҮЙ
ТОДРУУЛГА: 11000 тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар ТОГТООГДООГҮЙ
 
Б.Жавхлан: Аймгууд төсвөө 12 дугаар сарын 5-нд баталдгаараа батална. Шаардлагатай гэвэл дараа нь тодотгол хийж таарна
Б.Жавхлан: Аймгууд төсвөө 12 дугаар сарын 5-нд баталдгаараа батална. Шаардлагатай гэвэл дараа нь тодотгол хийж таарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.