УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг маргааш буюу мягмар гарагт ТББХ-гоор хэлэлцэнэ. Харин уг хуралд тэрбээр өөрөө оролцох боломжгүй аж. Учир Ж.Мөнхбат нь БНСУ-д ээждээ эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Ж.Мөнхбат нь өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байдаг.
Сануулахад, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж буй.