Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж зээл авсан 2 зээлдэгч сураггүй алга болж, 1 зээлдэгч ДАМПУУРЧЭЭ

Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж буй. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 3 зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа юм. Ингэхдээ 13 төслийн зээлдэгчийн тайлант жилийн үндсэн хөрөнгө буурсан, 6 зээлдэгчийн үндсэн хөрөнгөд өөрчлөлт ороогүй бол хоёр зээлдэгч сураггүй алга болжээ. Мөн нэг зээлдэгч "хуулийн этгээд дампуурсан" бүртгэлтэй байна.

Д.Тогтохсүрэн: БОАЖЯ-ны ТНБД байсан Э.Баттулга манай хүргэн биш
Д.Тогтохсүрэн: БОАЖЯ-ны ТНБД байсан Э.Баттулга манай хүргэн биш
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд