Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

THE TIMES: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Украины дайн болон хоёр хөршийнхөө талаар хэлсэн ЗҮЙРЛЭЛҮҮДИЙГ онцолжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд
UBN.MN

2023 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнийн ишлэлийг онцолж, тухайн өдрийн The Times сайтад гарсан түүний ярилцлагыг уншихыг сонсогчдодоо уриалжээ.

Их гүрнүүдийн харилцаа хурцадсан энэ үед хүчний төлөөх сөргөлдөөн Монгол зэрэг улсуудад хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд манай хоёр хөрш их гүрэн барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа нь Монгол зэрэг улсуудад давхар хохирол авч ирж байна гэжээ. Ерөнхий сайд “Энэ яг л гэр бүлийн салалт шиг байна. Эцэг, эх салахад, хүүхэд хамгийн их хохирол амсдаг” гэсэн нь эдийн засгийн хямралыг хэлж буй бололтой. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан улсын Ерөнхий сайд өөрийн орныг гэр бүл салалттай зүйрлэж байна гэж тус подкастын хөтлөгчид онцолжээ.

ОХУ Украинд түрэмгийлснийг НҮБ буруушаах санал авахад Монгол түдгэлзсэн хариу өгсөн. The Times-ын Ази тивийг хариуцсан редактор Ричардын нийтлэлд Монгол Улсын Ерөнхий сайд “Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж сэтгүүлчээс асуусныг мөн тус подкастад онцолжээ.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж , Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа 2022.03.13-нд дэлхийд зарласан. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ярилцлагууд одоогийн байдлаар thetimes.co.uk, abcnews.go.com, washingtonpost.com, reuters.com, yahoo.com, independent.co.uk, chron.com зэрэг олон улсын томоохон сайтуудад нийтлэгдээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уг ярицлагыг доорх холбоосуудаар сонсох, боломжтой.

https://open.spotify.com/episode/7opqehpuOWC3Xtkt6BVNXi

https://www.thetimes.co.uk/article/cold-war-fears-of-mongolia-caught-between-two-big-brothers-n65xkcp7m

ЦЕГ: Согтуу цагдаа машин мөргөөд зугтсан гэх мэдээлэл худал
ЦЕГ: Согтуу цагдаа машин мөргөөд зугтсан гэх мэдээлэл худал
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.