Өнөөдөр 2023 оны гуравдугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Кёнбүг хотын Гимчон дүүргийн цагдаагийн газраас монгол эмэгтэй найз залуугаа хутгалсан талаар мэдээлжээ. Хэргийг одоогоор тус тус хотын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын консулын газраас холбогдон ажиллаж байгаа аж.
Мөн Fnnews агентлагийн мэдээлснээр хэрэг үйлдсэн гэх 24 настай эмэгтэй нь өөрийн найз залууг өөр эмэгтэйтэй утсаар ярьж байсныг мэдэж, улмаар маргалдан зүүн мөрөнд хутгалсан тул эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлж байна. Монгол эмэгтэйг одоогоор цагдан хорьсон байгаа бөгөөд тэрбээр өмнө нь найз залуугийнхаа хүчирхийлэлд өртдөг байсан гэж мэдүүлжээ.
Х.Зориг