БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалтын газарт Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин Т.Баясгалан нарт газар олгосон гэх асуудалд өнөөдөр тайлбар хийхдээ "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олгогдсон 48 өрх буюу тус нутгийн "уугуул иргэдэд" бид газар олголт хийсэн.
Энэ 48 иргэн дотор Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан гэсэн хоёр иргэн орсон байдаг. Тодруулж хэлбэл, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нартай холбоотой манайд ирсэн мэдээллээр Налайх дүүргийн уугуул иргэд бөгөөд Горхи- Тэрэлжид газар авч амьдарч байгаа юм байна" хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл "Уугуул иргэд" гэсэн хууль зүйн ойлголт манай Улсын хууль тогтоомжид байхгүй хэмээн ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа бичжээ.
Энэ нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хуульд байхгүй заалтаар газар олгосон гэсэн үг аж.