Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕП Б.Жаргалсайхан томилолтой байгаа тул гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирэх долоо хоногт орж ирэх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Саяхан АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын долоон гишүүнээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Прокурорт хүргүүлэх тухайгаа мэдээлсэн билээ.

Харин УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөөд буй.

Тэгвэл Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх АТГ-ын гаргасан саналыг Прокурор хүлээн авсан даруйдаа УИХ-ын даргад саналаа өргөн барьж, энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх ёстой байсан юм.

Гэтэл албаны эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гадагшаа томилолтоор явсан тул уг асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдэх бололтой байна.

Үүнээс гадна өөр нэг сонирхол татаж буй зүйл нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын сайдаасаа чөлөөлөгдсөн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад одоо хэр нь хүргүүлээгүй явжээ. Энэ агуулгаар тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэвээр хадгалах сонирхолтой байгаа гэх яриа саарал ордны "тамхины цэг"-ээс сонсогдох болов.

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд