Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эмэгтэйчүүд, хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байна. Тиймээс олон нийтийн зүгээс гэр бүлийн хуулиа яаралтай өргөн барьж батлуулахыг шаардаж буй.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Гэр бүлийн хуулийг өргөн барихаар дэд сайд Б.Солонгоо ахлаад ажиллаж байна. Нэгдүгээрт, энэ хугацаанд 1998 онд батлагдсан гэр бүлийн хуулийн ямар заалтууд хэрэгжээгүй болоход дүн шинжилгээ хийсэн. Гэр бүл цуцлалтын хувь хэмжээ нэмэгдсэн байна. Хоёрдугаарт цус ойртолтоос сэргийлэх ёстой.
Өмнөх хуулийг ХНХЯ-наас өргөн барьсан. Яагаад эргэн татсан бэ гэхээр дан тунхагийн шинжтэй байсан. Амьдралд хэрэгжүүлэх зохицуулалт бага байсан учир би ЗГ-ын хуралдаанд санал гаргаж, энэ хуулийг татаж авсан байдаг.
Одоо өргөн барихдаа өмнөх хуулиудад гаргасан алдаануудыг засна" гэлээ.