Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатарыг бэлгийн сэдэлтэй хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн хэргээр ажилтан нь гомдол гаргажээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 49 секунд

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой асуудлууд сүүлийн үед олны анхаарлыг татах болсон. Эхэндээ Үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагаар очсон даруйдаа сошиалаар ажлаа хийж, нэг хэсэгтээ л "поп" нэр зүүсэн тэрбээр сүүлдээ ажилчдынхаа эсэргүүцэлтэй тулгарч, болчимжгүй үйлдлээрээ бусдыг хохироосон "хүчирхийлэгч" нэр зүүх болов.

Сануулахад, түүнийг ажиллах хугацаанд үйлдвэрийн ажил доголдож, тоног төхөөрөмжийн гэмтэл үүссэн ч шуурхай арга хэмжээ аваагүй. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж олон хүнийг цомхтгож ажлаас нь халсан. Үүгээр зогсохгүй компанийн бэлэн мөнгөний касснаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулдаг, архи ууж танхайрч ажлын байр хаяж явдаг, мөн компанийн гэрээг зөрчиж хууль бусаар газруудтай хамтран ажиллахыг тулган шаарддаг зэрэг асуудлуудыг үүсгэсэн гэдэг.

Тэгвэл дээрхээс гадна өөр нэгэн ноцтой гэмээр асуудалд холбогдсон нь тэрбээр компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг бүхий баримтууд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ-д болон ТӨБЗХ-д хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Улмаар ТӨБЗГ-аас Барилга хот байгууллалтын яам руу гүйцэтгэх удирлагыг солих хүртэл асуудлыг хөндөж бичиг хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ хуралдаж Л.Наранбаатарт хариуцлагын арга хэмжээ авч магадгүй юм байна.

“Үнэн ба зөв“ намын дарга А.Отгонбаатарыг 200 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ
“Үнэн ба зөв“ намын дарга А.Отгонбаатарыг 200 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.