"Аяа доктор" хэмээх эрүүл мэндийн нэвтрүүлгийг эмч Дугархүү хөтлөн явуулдаг. Тэрбээр эмэгтэйчүүд жендерийн асуудлаар ташаа мэдээлэл өгсөн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханаас тодруулахад "Эрүүл мэндийн салбарт жендерийн асуудал хөндөгдөж байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Дугархүү эмчийн хувьд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр түлхүү ажиллаж байгаа. Маш олон сэдвээр олон нэвтрүүлгүүд хийсэн.
Нэг удаагийн дугаар дээр алдаа дутагдал гаргасан. Энэ талаар өөрт нь хэлсэн. Цаашдаа нэвтрүүлгүүдийг тухайн өвчлөл сэдвийнх нь дагуу нарийн мэргэжлийг эзэмшсэн эмч нартай нь ярилцаж, ард иргэдэд системтэйгээр зөв боловсрол олгохгүй бол эрүүл мэндийн боловсрол олгох гэж байгаа нэрийдлээр буруу мэдээлэл өгвөл энэ эргээд сөрөг үр дагавар их учир онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн" гэлээ.