Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрыг гишүүнээс чөлөөлөх асуудлыг ХАВРЫН ЧУУЛГАНЫ эхэнд хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 43 секунд
UBN.MN

"УИХ авлигач, хулгайчдаасаа салах нийгмийн шаардлагатай нүүр тулна"

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган энэ лхагва гарагт нээлтээ хийнэ. Үүгээр хариуцлага яригдах УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг эцэслэх ёстой. Тодруулбал, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 78 хүнийг яллагдагчаар татсаны дотор зургаан УИХ-ын гишүүн байгаа гэдгээ олон нийтэд зарласан.

Тухайлбал,

  1. УИХ-ын гишүүн А.Адъасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
  2. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  4. Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  5. ,Б.Энх-Амгалан нар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  6. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг үндэслэлээр эрүүгийн хэргийн зүйл ангиар яллагдагаар татагдаад буй.

Эдгээрээс намрын чуулган хаахтай зэрэгцэн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг.

Ж.Мөнхбатын хувьд гаргасан хүсэлтдээ УИХ-ын тухай хуулийн 10.1.2-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” гэсний дагуу бүрэн эрхээсээ татгалзаж бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Гэхдээ дээрх хуульд зааснаар гишүүний хүсэлтийг УИХ шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд

УИХ-ын тухай хуулийн 10.3-т зааснаар дээрх үндэслэлийг авч үзэх тохиолдолд Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

хэмээн заасан учраас эхлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэх юм.

Өөр нэг маргаантай зүйл нь Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрөө ТББХ-г ахалдаг. Уг асуудлыг байнгын хорооны бусад гишүүдийн саналаар хэлэлцэх болбол даргаа явуулах хүсэлтэй хэдэн гишүүн, авч үлдэх бодолтой хэдэн гишүүн байгаа нь ус тос шиг ялгарах өөр өнцөг ч ажиглагдах байх.

Гэхдээ хариуцлага нэхэх иргэдийн шахаанаас гарч чадахгүй тул яллагдагчаар татагдсан гишүүдээсээ салахаас өөр аргагүй байдалд орж Г.Занданшатар тэргүүтэй УИХ буланд шахуулаад байна.

Тиймээс нэн тэргүүнд хаврын чуулганы хачирт дээрх хоёр гишүүнийг явуулж, үүний араас нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан үлдсэн 4 гишүүн дээр нэмээд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан мөн 4 гишүүний асуудал хөвөрч, бүрэн эрхээс түтгэлзүүлэх санал прокурорын бичигтэйгээр орж ирэх магадлал өндөр ажээ.

Ингээд хаврын чуулган хариуцлага тооцохоор эхэлж, хуулиа чамбайруулахаар үргэлжлэх бололтой.

"Улс төрийн намууд тоглоомын дүрмээ тохиролцож, хуулиа шинэчилнэ"

Тодруулбал энэ удаагийн ээлжит чуулганаар УИХ нийт 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан байдаг. Үүнд:

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл;

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл багтсан байна.

Эдгээр хуулиудаас олны анхаарал хамгийн ихээр татаж буй нь Улс төрийн намын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, цаашлаад Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэх асуудал яригдахаар болж байна.

Улс төрийн намуудыг авлигаас ангид байлгах, санхүүжилтийг шилэн болгох асуудлыг ирэх оны сонгуулиас өмнө хийх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй. Мөн авилгач, хулгайчдаар дүүрсэн парламентыг цэвэрлэх зорилгоор дан, давхар дээлтэй гишүүдийг чөлөөлөх шүүр ажиллагааг Засгийн газраас эхлүүлэн гүйцэтгэж хуулийнхнийг шахаж эхэлсэн.

Энэ агуулгаар Төрийн албаны тухай хууль, Төсвийн хуулийг ч чамбайруулж, сахилга батыг чангатгахаар болсон. Ингээд хулгайчдаа явуулж, хуулиа чангатгасны дараа улс төрийн намууд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудалд санал тусгаж, дараагийн улс төрийн тоглоомын дүрмээ тохиролцох бололтой.

Засаглалыг сайжруулж, нэг намын эрх ямбыг задалж, холимог тогтолцоогоор сонгууль явуулах, ирэх дөрвөн жилийн парламентын танхим наборуудаар дүүрэх төлөвлөгөөг улс төрийн хүрээнд яриад багагүй хугацаа өнгөрсөн. Эл асуудлыг ч цаг алдалгүй хийх байдлаар хаврын халуу дүүгсэн улс төр буцлах шинжтэй.

Туркэд байгаа иргэд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг ГХ-ны сайд Б.Батцэцэгт уламжлав
Туркэд байгаа иргэд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг ГХ-ны сайд Б.Батцэцэгт уламжлав
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.