Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: Шинэчилсэн бүртгэлээр иргэд ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулж болно. Төлбөр авахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт орж, үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй байгаа аж. Энэ талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж "Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна.

Жолооч нар олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй" гэжээ.

Даац хэтрүүлсэн жолооч, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ
Даац хэтрүүлсэн жолооч, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.