Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал тэд даарах үндэслэлээр хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж буйгаа мэдэгджээ.
Үүнд:
- Ажил олгогчийн зүгээс цалин хөлсний шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, Монголын төмөр зам ҮЭХ-ны хамтын гэрээний 6.4 заалтаас “тасралтгүй” гэсэн үгийг хасах. Төмөр замд нэг удаагийн тэтгэмж олгохдоо хүний хөдөлмөрлөсөн он жилүүдийг үнэгүйдүүлдэг.
- Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхлыг бий болгохгүй байх, ажлын байрны аливаа төрлийн дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгах нэмэлт зүйл заалтыг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах, шаардлагатай. Ажлын байрны бэлгийн дарамт энд тэндгүй гарч байгаа ба таслан зогсоохгүй байна.
- УБТЗ-ын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг шалтгааныг дурджээ.
Түүнчлэн Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа мэдээлэл хийх үеэрээ "Бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн ЗТХЯ, Ерөнхий сайдад санал шаардлагаа удаа дараа хүргэсэн. Гэвч шаардлагад хариу өгсөнгүй. Засаг төр, яамд шаардлагын хариуг өгөхдөө маш хойрго болсон байна. Зайлшгүй хуулийн үр дагавраас асуудлаа тавих зүйл рүү хөтөлж байна. Өнөөдөр бид ажил олгогчдодоо Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх болж байна. Ингэснээр хуулийн хүрээнд албан ёсоор ажил хаялт зарлах эрх үүсэж байна. Иймээс төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн гэдгээ төрд мэдэгдэж байна.
Учир нь УБТЗ-ын ажилчдын дундаж цалин 2020 оны байдлаар 1,700,000 байсан одоо харин 1,850,000 сая орчим төгрөг гэж сонссон. Ажил хаяна гэдэг цалингаас болдог зүйл биш. Ажил хаях үндсэн эрх нь хүний эрхийн, хөдөлмөрийн харилцааны асуудал юм.
Мөн УБТЗ дахь ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос төмөр замд ажлын байрны бэлгийн дарамт байдаг гэх дүгнэлт хүртэл гаргасан. Энэ асуудлыг таслан зогсоох, хууль хүчний байгууллагаар шалгуулах нь үйлдвэрчний эвлэлийн үүрэг хариуцлага гэдэг байр суурийг илэрхийллээ. Төмөр замд ажлын байрны бэлгийн дарамтын асуудал удаа дараа гардаг тул таслан зогсоож арга хэмжээ авах шаардлагатай" гэв.