Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарын шүүх хуралдаан энэ сарын 7-нд болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Капитал банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 7-нд товложээ. Тодруулбал, А.Ариунболд нарыг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар буруутган шалгаж байгаа юм.

Тус эрүүгийн хэрэгт шинжээчээс А.Ариунболд нарын Капитал банк, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын хэмжээг буюу банкны актив пассив хөрөнгийн зөрүүг 104.6 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд хэрэв энэ дүнгээр тогтоох тохиолдолд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал болон төрийн бусад байгууллагын нийт 330 гаран тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх юм байна. Шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй явагдана.

Ч.Маралмаад жолоодох эрхийг 3 жилээр хасч, зорчих эрхийг нь хязгаарлах шийтгэл оноолоо
Ч.Маралмаад жолоодох эрхийг 3 жилээр хасч, зорчих эрхийг нь хязгаарлах шийтгэл оноолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.