Сүүлийн үед дуучин С.Заяа болон түүний гэргий Д.Одзаяа нарын талаарх сөрөг сэтгэгдлүүд их гарах болсон. Тодруулбал, "25 сая төгрөгийн үнэ бүхий бөгжийг луйвардсан мөн хуучин машинаа сугалаа нэрийн дор хүнд өгөх гэж байна" зэрэг мэдээллүүд тархсан юм. Тэгвэл нэвтрүүлэгч Д.Одзаяа өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийж, хуулийн байгууллагаар шийдүүлэх болсноо илэрхийллээ.
Тэрбээр, "Дуугай байгаад байсан чинь сүүлийн үеийн гүтгэлэгүүд бүр арай хэтэрлээ. Сүүлдээ бүр даймонд аваад явжээ л гэнэ.
Нэгдүгээрт, Би энэ пост оруулаад байгаа иргэн Даваадолгортой гэрээ хийгээгүй. Гүйцэтгэх захирал буюу Мөнхжаргалын Мишээл гэдэг бүсгүйтэй гэрээ хийж ажилласан. Гэрээний дагуу хийх ажлуудаа яг тохирсны дагуу хийж өгөөд төлбөрөө ч гэрээний дагуу авсан байдаг. /2019 оны 8 сард хийсэн 4 хуудас гэрээг эх хувиар нь цагдаад өгсөн болно/
Хоёрдугаарт, Би Даваадолгор гэдэг хүүхнээс юу ч аваагүй. EPL diamond-г оруулж ирсэн компанитай л гэрээ хийж, тэндээс л төлбөр тооцоогоо авсан. Одоо хүртэл EPL diamond Монголд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлөөлөх эрхтэй хүн буюу Мөнхжаргалын Мишээл ч үүнийг баталж байгаа юм. /баримтаар хавсаргав/
Гуравдугаарт Даваадолгор гээд пост оруулсан эмэгтэй EPL diamond-той ямар ч хамааралгүй байгаа гэдгийг компаний хүмүүс нь ч хэлж байна. Гэтэл юуны учир гэнэтхэн 4 жилийн дараа гарч ирээд худал гүтгэлэгийн пост оруулж бүр төлбөртэй ярилцлага хүртэл өгөөд байна вэ???
Бүхэл бүтэн 25 сая төгрөгийн бүтээгдэхүүн зүв зүгээр өгөөд явуулдаг хүн, байгууллага гэж байх уу?? За үнэхээр л 25 сая төгрөгийн бүтээгдэхүүнээ алдсан хүн бол ядахнаа ийм их хугацаа өнгөрөөд байхад ганц удаа ч болов залгаад, үгүй юм аа гэхэд цагдаад өгөхгүй гэж үү?? Хуулийн дагуу шийдэгдээгүй, хэн ч гэм буруутай гэж нотлоогүй байгаа ийм худал мэдээллийг ингэж албаар хандалт авах гэж пост хийж, түгээж байгаа нь ч өөрөө хууль зөрчиж байгаа асуудал юм.
Ийм утгагүй балай гүтгэлэгийг тоохгүй байсан чинь итгээд асуугаад байгаа хүмүүс их байна. Тиймээс нэр төрөө сэргээлгэж, үнэн мөнийг нь тогтоолгохоор цагдаад хандсан байгаа. Шүүхийн шийдвэр гарахаар ахиад мэдээлэл өгнөө.
Өдий хүртэл 500 гаруй байгууллагатай харилцахдаа тогтмол гэрээ хийж, гэрээний дагуу л ажлуудаа хийж байснаас хүн хулхидаад залилаад явж байсангүй. ХУДАЛ уул даваад явж байхад ҮНЭН дөнгөж л гутлаа өмсөж байдаг гэдэг байхаа. Гэхдээ бүх зүйл цаг нь болохоор ҮНЭНд гүйцэгдэх нь гарцаагүй!!! Тиймээс ашгүй нэг Одзаяаг унагах, муулах шалтаг шалтгаан гарлаа гэж баярлаж, share хийгээд байгаа хүмүүс минь эрт баярлаад яахав дээ үнэн мөнийг хүлээж л байхгүй юу" гэжээ.